| 1.1. | Энэхүү Нууцлалын бодлого нь Банк Бус Санхүүгийн Байгууллага (цаашид “ББСБ” гэх)-аас Beep App цахим сувгаар дамжуулан харилцагчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцаанд хамаарна. ББСБ нь ISO/IEC 27001:2022 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын стандартыг мөрдөж, аливаа дотоод болон гадаад орчны аюул заналаас харилцагчийн болон байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах үүрэг хүлээнэ. |
| 1.2. | ББСБ нь Монгол Улсын “Кибер аюулгүй байдлын тухай хууль”, “Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”, болон холбогдох бусад хууль, тогтоомж, журмыг чанд мөрдөж ажиллана. Мэдээллийн систем, дэд бүтэц, програм хангамж, өгөгдлийн сангийн эрсдэлийг тогтмол үнэлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Ёс зүйн зарчимд нийцсэн, нэр хүндийг эрхэмлэсэн үйл ажиллагааг хэвшүүлнэ. |
| 2.1. | Харилцагч Beep App-ийг ашиглах нөхцөлийг зөвшөөрснөөр ББСБ-д дараах мэдээллийг хуульд нийцүүлэн цуглуулах, хадгалах, ашиглах эрх олгож байна. | ||||||||||
| 2.2. | ББСБ нь Монгол Улсын холбогдох хууль, журмын дагуу харилцагчийн хувийн мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр хадгалж, ашиглана. | ||||||||||
| 2.3. | Харилцагчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, ашиглана: | ||||||||||
|
| 3.1. | ББСБ нь харилцагчаас зөвшөөрлийн үндсэн дээр дараах мэдээллийг цуглуулж, ашиглана: | ||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||
| 3.2. | ББСБ нь Төрийн мэдээллийн нэгдсэн систем (ХУР) болон Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем (ДАН)-аас харилцагчийн хувийн мэдээллийг шалгаж, баталгаажуулна. |
| 4.1. | Харилцагч нь өөрийн хувийн мэдээллийг шалгах, алдаатай, бүрэн бус мэдээллийг залруулах хүсэлтийг ББСБ-д гаргах эрхтэй. |
| 4.2. | ББСБ нь харилцагчийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй. |
| 4.3. | Харилцагчийн мэдээллийг хадгалах, архивлах, устгах үйл ажиллагаа нь “Финко Капитал” ББСБ-ын Архивын журам болон Мэдээллийн аюулгүй байдлын журам-д нийцүүлэн хийгдэнэ. |
| 5.1. | ББСБ нь харилцагчийн мэдээллийг зөвхөн дараах тохиолдолд хууль, журмын хүрээнд гуравдагч этгээдэд хуваалцана: | ||||||||
|
| 6.1. | ББСБ нь харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж, ISO/IEC 27001:2022 стандартыг мөрдөн ажиллана. |
| 6.2. | Мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан болон эрсдэл хариуцсан ажилтан нь мэдээллийн нууцлалтай холбоотой бүхий л эрсдэлийг урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. |
| 6.3. | ББСБ нь харилцагчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задруулахгүй бөгөөд харилцагчийн зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг бичгээр хүлээн авсны дараа шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлнэ. |
| Энэхүү нууцлалын бодлого нь ББСБ-ын үйл ажиллагаанд харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хангах үндсэн баримт бичиг болно. |